Б.ОД

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчид рашаан, сувиллын тусламж, үйлчилгээг авахад ямар бичиг, баримт бүрдүүлэх болон ямар рашаан сувилалд даатгалын хөнгөлөлтөөр сувилуулж болох талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

 ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Пүрэвжав “Иргэд рашаан сувилалд явахдаа хяналтын эмч буюу өрхийн эмчээсээ сувилуулах эрхийн бичгийг авах шаардлагатай.Зарим сувиллын хувьд, сувиллын төлөөлөгчийн газарт өөрсдийн эмчийн бичгийг үндэслэн өгч байгаа. Сувилал нь амралтын газраас ялгаатай учир заавал эрүүл мэндийн эмчийн бичигтэй байх ёстой.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай өнөөдрийн байдлаар 40 сувилал гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс 13 сувиллын газар нь Улаанбаатар хотын эргэн тойронд байдаг. Үүнээс Төв аймгийн Эрдэнэ суманд олон сувилал байдаг.Тухайлбал, Өвөр Жанчивлан, Ар Жанчивлан, Хайрын билэг-2 болоод Төгөл, Эрхэс сувилал, ЭМЖЖ эмнэлгийн сувилал, Номун сувилал зэрэг нь Улаанбаатар хотын эргэн тойронд байрлаж байна.Харин үлдсэн сувиллуудын тухайд Монгол орны 21 аймгийн рашаан, байгалийн ордыг түшиглэн ажилладаг. Үүнд, Хужирт, Баатарван, Жанчивлан зэрэг сувиллууд багтаж байна.Өөрөөр хэлбэл, иргэд тухайн рашаан сувилалд ЭМД-ын хөнгөлөлттэй үнээр сувилуулах боломжтой" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn