Т.САЙХАН
“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирал Д.Дэлгэрбаярыг чөлөөлж, оронд нь МАН-ын нарийн бичгийн дарга асан Ц.Бат-Энхийг томилжээ. Ц.Бат-Энх өнөөдөр өглөө ажлаа хүлээн авсан байна. Хуулийн дагуу "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн Ерөнхий Захирал Х.Бадамсүрэн уг шийдвэрийг гаргахын тулд Төрийн Өмчийн Бодлого, Зохицуулалтын Газартай зөвшилцөх учиртай.
Тэгвэл өнгөрсөн Баасан гарагт "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч захирлаар Ц.Бат-Энхийг томилохыг ТӨБЗГ хүлээн зөвшөөрч тус томилгоо ийнхүү хийгдэж байгаа юм байна.
Эх сурвалж:www.polit.mn