Т.САЙХАН

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл өглөө.  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр "Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 398 тохиолдол, орон нутагт 896 халдварын тохиолдол бүртгэгдлээ. Орон нутагт 70 хувь, нийслэлд 30 хувьтай байна. Дархан-Уул, Увс, Баян-Өлгий зэрэг аймагт халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Тохиолдлын тоо буурч байгаа нь PCR шинжилгээний сорьцыг бууруулсантай холбоотой гэж иргэд хэлж байна. Нийт шинжилгээнд эерэг эзлэх хувь сүүлийн долоо хоногт буурч байгаа. Дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтооход тархалт эрс буурсан. Тиймээс халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах нь чухал.

Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тохиолдлыг судалж үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн тохиолдол буурсан байна. Эдгээр насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 хувьтай явж байгаа. Сүүлийн долоо хоногт гэрт нас барсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн халдвараар нас барсан нийт хүмүүсийн 86 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж дөрвөн төрлийн вакцинаас сонгож хийлгэх нь зүйтэй гэдгийг зөвлөж байна" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn