Т.САЙХАН

ЭМЯ-наас долоо хоног бүрийн баасан гарагт  халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байхаар болсон.  Өнөөдөр болсон хурлын үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Долдугаар сарын ихээр халдварын тархалт харьцангуй буурсан. Шинжилгээнд эерэг  хувь хамгийн өндөртөө 30 хувьд хүрч байсан бол долдугаар сарын 22-ны байдлаар 18 хувь болж буурсан байна. Харин орон нутгийн хэмжээнд шинжилгээнд эерэг эзлэх хувь нэмэгдсэн.  Гэхдээ халдварын дараагийн давалгаа үргэлжлэх эрсдэл хэвээр байна.

Түүнчлэн сүүлийн үед халдварлах чадвар өндөртэй, вакцины нөлөөллийг бууруулах эрсдэлтэй хувилбарууд тархах эрсдэл  дэлхийн бүх оронд үүсээд байна.  Учир нь халдварын тархалт өндөр хэвээр байна. Сүүлийн үед SARS- COV-2 вирусийн халдварлах чадвар өндөр, вакцины үр нөлөөг тодорхой хэмжээгээр бууруулж буй хувилбарыг дэлхий нийтээр ярьж байна. Манай улсад ч мөн энэ эрсдэл байгаа юм.

Коронавирусийн халдвар нь хүн амын хөл хөдөлгөөний нөхцөл байдалтай шууд хамааралтай байдаг. Тэгэхээр Монгол Улсын хэмжээнд наймдугаар сарын дунд үед сургууль, цэцэрлэг, намрын бэлтгэл ажилтай холбоотой хөл хөдөлгөөн ихэсдэг. Иймд энэ үеэр халдвар ихсэх эрсдэл хэвээр байгаа юм.

Бид халдвараас сэргийлэх дөрвөн алхмуудыг авч хэрэгжүүлэх учиртай. Тодруулбал, гараа тогтмол  угаах, хүн хоорондын зай барих, олон хүн цугласан газар очихгүй байх, амны хаалт зүүх. Эдгээр зарчмыг ард иргэд сайн баримтлах хэрэгтэй” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn