Ч.ЗОТОЛ

Цусны хавдараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үндэсний төв ТББ-аас өндөр чанар, үзүүлэлт бүхий онлайн хурлын иж бүрэн төхөөрөмжийг (нийт өртөг нь  3000 ам.доллар орчим) Улсын I төв эмнэлэгийн цусны тасагт хандивлалаа. Энэ  төхөөрөмжийг  ашиглан өндөр хөгжилтэй орны эмнэлэгүүдтэй хамтран онлайн сургалт явуулах, өвчтөний мэдээллээ солилцон оношлох, эмчлэх илүү боломжит хувилбаруудыг сонгоход дөхөм болох юм.

Тус ТББ-ыг санаачлагч  Ч.Чулуунцэцэг хэлэхдээ “Хайран сайхан дүүгээ  хүнд өвчнөөр алдсан хүний хувьд энэ зовлонг бусад хүмүүс  битгий амсаасай гэж бодож төрийн бус байгууллага байгуулан хандивын ажлыг зохион байгуулж байна. Одоо цусны тасгийн нийт 35 орыг цэвэр даавуун (хятад, солонгос ер нь бусад оронд зөвхөн 100 хувь  цэвэр даавуу хэрэглэдэг юм байна) ор хөнжлийн даавуутай болгох аян явуулах тул иргэд та бүхнийг хандивын аянд урьж байна. ТББ-ын  данс шилэн байх болно. Санал санаачлагыг минь халуун дотноор хүлээн авсан Улсын I төв  эмнэлэгийн захирал Б.Хишигжаргал, цусны тасгийн эрхлэгч С.Мядагсүрэн нарт талархал илэрхийлье” гэв.

Эх сурвалж: www.polit.mn