С.САРУУЛ

Вакцины татан авалттай холбоотойгоор долдугаар сарын 8-наас 12-17 насны хүүхдүүдэд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунг хийхийг түр зогсоогоод байсан. Тэгвэл өнөөдрөөс Pfizer вакцины нэгдүгээр тунд 12-оос дээш насны хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулж эхэлсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

 Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өнөөдрөөс 12-17 насны хүүхдүүд болон хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд Pfizer вакцины нэгдүгээр тунд хамрагдах боломжтой болсон бөгөөд вакцинжуулалт хэвийн үргэлжилж байгаа" гэлээ. .

Өнөөдрийн байдлаар манай улсын хүн амын 64.8 хувь нь коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бол 56.6 хувь нь хоёрдугаар тунг хийлгээд байна.

Эх сурвалж: www.polit.mn