Б.ОД
Сангийн сайд Б.Жавхлангийн COVID-19 шинжилгээний хариу эерэг гарсан тул эмнэлэгт хэвтжээ. Тэрбээр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 20-нд хийлгэсэн байна.
Энэ талаар сайд Б.Жавхлан “Миний бие өнгөрөгч долоо хоногт шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдон эмч, сувилагч нарынхаа хяналтанд эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээний хугацаандаа мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвөлгөөг дагаж эмчлүүлэхээс гадна Төр, засгийн ажлыг алдагдуулахгүй цахимаар холбогдон ажиллаж байна.Миний хувьд Хятадын Синофарм үйлдвэрийн Vero Cell вакцины II тундаа дөрөвдүгээр сарын 20-нд хамрагдсан. Эмч, сувилагч нарын хэлж буйгаар вакцины хоёр тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцин хийлгээгүй иргэдтэй харьцуулахад халдварыг хөнгөн байдлаар тусаж, эдгэрч байгааг онцолж байна. Эмч нар хэвт гэсэн тул өөрөө хүсэлт тавьж ХӨСҮТ-д хэвтлээ. Одоогийн байдлаар хөнгөн, амт үнэр мэдэрч, биеийн халуун хэвийн байна” гэв.
Эх сурвалж: www.polit.mn