Х.ОЮУНБОЛД

Хүн өдөрт гурав эсвэл дөрвөн аяга кафе ууснаар элэгний өвчтэй болох магадлал болон  энэ өвчний улмаас нас барах тохиолдлын тоог бууруулдаг байна.  Энэ нь Их Британийн  бүлэг эрдэмтэд хийсэн дүгнэлт аж.

Эрдэмтэд туршилтад сайн дураараа оролцсон 494585 хүний хоолны дэглэм, тэдний эрүүл бус зуршил,дезоксирибонуклейны хүчил (ДНХ)-ийг судлан шинжилсэн байна. Судалгаа хийснээр тэд кафены хэрэглээ болон элэгний архаг өвчин үүсэхтэй нягт уялдаа холбоотой болохыг илрүүлсэн гэж судалгаанд оролцсон хүмүүсийн нэг, Саутгемптон их сургуулийн ажилтан Оливер Кеннеди гэж ярьжээ. Түүний хэлснээр дунджаар  кофе уудаг хүмүүст өөхлөх,элэг нь хатуурах ,ходоодны эсэд өөх хуримтлагдах зэрэг өвчин үүсэх магадлал 20 хувиар илүү бага байдаг байна. Мөн кофе уудаггүй хүмүүстэй харьцуулбал нас баралт нь 49 хувиар бага байх боломжтой аж.

Судалгааг хийсэн эрдэмтэд кофейнгүй, ууттан болон нунтагласан бүх төрлийн кофе нь хүнийг элэгний архаг өвчнөөс хамгаалахад тусалдаг болохыг онцолжээ.  Мөн найруулдаг кофеноос илүү нунтаглаж тээрэмдсэн кофе нь илүү чанартай байдаг аж.Тэд судалгааны үр дүн нь  дэлхий дахинд энэ олон өвчнөөр нас барах тохиолдол нэмэгдэж байгаа учраас их чухал ач холбогдолтой юм гэж мэдэгджээ. Энэ судалгааны үр дүн “BMC Public Health” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn