Б.ОД
Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийн хүрээнд 17785 зээлдэгчид нэг их наяд 313.8 тэрбум төгрөгийн зээл олгосон хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.Энэ зээлийг 3512 аж ахуйн нэгж, 14273 иргэнд олгожээ. Тодруулбал, 7162 нь Улаанбаатар, 10623 нь орон нутгийн зээлдэгчид байна.
Монголбанкны урт хугацаат репо санхүүжилттэй зээлийн хүрээнд 497.9 тэрбум төгрөгийг 2326 зээлдэгч, үүнээс 1378 аж ахуйн нэгж, 948 иргэнд олгожээ. Харин хөдөө аж ахуйг дэмжих 207.4 тэрбум төгрөгийн зээл, 379.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг тус тус олгоод байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn