Б.ДОЛЖИНЖАВ
ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.06.16/ өглөө..
ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусын халдвар илрүүлэх зорилгоор 13676 шинжилгээ хийхэд 2395 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 83128 болж байна. 2395 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар. Дотоодын халдваруудыг дотор нь задалж танилцуулбал, 1750 нь Улаанбаатар хотод, 644 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт халдварын улмаас есөн хүн нас барсан. Сүүлийн 24 цагт 827 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 58649 боллоо.Халдварын улмаас 9643 хүн эмчлүүлж байгаагаас 858 хүнд, 179 нь маш хүнд байна” гэв.
Эх сурвалж:www.polit.mn