С.САРУУЛ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас аймаг орон нутагт 213, нийслэлд 461, улсын хэмжээнд нийт 674 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар орох хэсэгт ажилтан болон үйлчлүүлэгчийн COVID 19 QR verity апликейшнээр QR код уншуулж, вакцины тун бүрэн авсан эсэх, эмнэлгийн магадалгааг шалган нэвтрүүлэх ажилтан томилж ажиллуулаагүй-106, Ажилтан, үйлчлүүлэгчдийн биеийн халууныг хэмжээгүй-100, худалдааны газрууд үйлчлүүлэгчийн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулж, чиглүүлэгч бүхий тэмдэг тэмдэглэгээ хийгээгүй-51, Үйлчилгээний газрын ажилчдад зориулсан ахуй хангамжийн өрөөгөөр хангаагүй /хооллох, хувцасаа солих/-53, Хүн хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээ, хаалт байршуулаагүй-49, Үйлчлүүлэгчдэд гар угаах нөхцөл бүрдүүлээгүй, үнэ төлбөргүй үйлчлэх ариун цэврийн өрөөгүй-25 зөрчил илэрчээ.

Халдвараас сэргийлэх зөвлөмжийг шаардлагатай цэг хэсэгт байршуулж, мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй-93, ажиллагсад халдвар хамгааллын хэрэгсэлгүй ажиллаж байсан /Амны хаалт, нэг удаагийн бээлий, нүүрний хамгаалалт/-9, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах шаардлага хангасан өрөөг бэлтгээгүй-55, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар урьдчилан захиалга авч үйлчлэх нөхцөл бүрдүүлээгүй-8, шууд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүнийг ил, задгай худалдаалсан-9 зөрчил илэрсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn