Ч.ЗОТОЛ

СЕХ-ноос  Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнгийн талаар  мэдээлээд, гар тооллогыг хийж дууссанаа мэдэгдэв.  2021.6.10-ны 15.00 цагийн байдлаар:

-У.Хүрэлсүх – 823.326

-С.Эрдэнэ – 78.832

-Д.Энхбат – 246.968 саналтай байна.

Сонгууль дуусч, санал хураалт болж өнгөрсөн. Сонгуулийн тухай хуулиар автоматжуулсан системээр саналын  дүнг тоолохоос гадна  давхар гараар хяналтын тооллогыг хийж гүйцэтгэхээр заасан. Энэ дагуу хэсгийн хороод  техник ажиллагааг хийж, гар тооллогоор  саналын хуудсыг  тоолж протокол үйлдэж ирүүлж дуусчээ. Гэхдээ ирцийн эцсийн дүн, сонгуулийн автоматжуулсан системийн дүн, гар толлогын дүн нь СЕХ-ны хурлаар орж баталгаажсаны дараа албан ёсны дүн мэдээ болж баталгаажих учиртай. Иймд одоогоор бүх дүн мэдээ урьдчилсан байдлаар гарч дууссан гэсэн мэдээг СЕХ өглөө.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “ Улсын хэмжээнд 2087 хэсгийн хороонд 1.1216.046 мянган хүн санал өгсөн. Урьдчилсан байдлаар буюу  өчигдөр 22.00 цагийн байдлаар ирц 59.35 хувьтай байв. Саналын хуудас бөглөөгүй буюу цагаан санал 71937 буюу 5.92 хувьтай байна. Хяналтын тооллого буюу гар тооллого 2087 хэсгийн хороонд хийхэд дүн зөрсөн асуудал гараагүй” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn