Б.ДОЛЖИНЖАВ
Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн Электорат" эвслээс Д.Энхбат нэр дэвшиж, өрсөлдөж байна. Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагаас улс орон даяар албан ёсоор эхэлсэн.
Иргэдийн сонгуулийн идэвхийг нэмэгдүүлэх, сонгуульд оролцох боломжоор хангаж, өнөөдөр бүх нийтээр амарч байна. Энэ хүрээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллахыг хориглоно.
УИХ-аас үе, үеийн сонгуулиудын зардлыг баталж, тогтоодог. Манай улс долоон удаа Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахдаа анх 40 сая төгрөг зарцуулдаг байсан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлыг 26 тэрбум төгрөгөөр баталсан. Хэрэв хоёр шатны санал хураалт явуулбал есөн тэрбум төгрөгийн зардал гарна гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн билээ.
Эх сурвалж:www.polit.mn