Б.ДОЛЖИНЖАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш буюу 2021 оны зургаадугаар сарын 9-ний 07:00-22:00 цагийн хооронд болно. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага ажиглана. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт хүний эрхийн албаны сонгууль ажиглах хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн ажиглах юм. АНУ, Япон, ОХУ зэрэг найман улсын төлөөлөл орсон баг иржээ. Филиппин улс манай хэрэглэж байгаа автоматжуулсан системийг хэрэглэж байгаа учир зорьж ирж энэ удаагийн сонгуулийг ажиглахаар болсон байна.
Эх сурвалж:www.polit.mn