Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ 11:00 цагт /2021.06.08/ өглөө. Улсын хэмжээнд мягмар гаригт 1267 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барсан байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусын халдвар илрүүлэх зорилгоор 9631 шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 67710 боллоо. 1267 тохиолдол бүгдээрээ дотоодын халдвар бөгөөд 962 нь Улаанбаатар хотод, 305 нь орон нутагт бүртгэгдлээ. Өнгөрсөн хоногт халдварын улмаас 57-73 насны таван хүн нас барлаа.Орон нутагт халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаад Улаанбаатараас орон нутаг руу зорчих хөдөлгөөн нэмэгдсэн болон кластер халдварууд үргэлжилж буй зэрэг нь нөлөөлж байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөж байна.Сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 54713 боллоо” гэв.

 Мөн тэрбээр “Өдөрт батлагдаж байгаа өвчлөл дунд хүүхдийн халдварын тохиолдол 22 хувьтай байсан бол сүүлийн долоо хоногт 30 хувь болж нэмэгдлээ.Өөрөөр хэлбэл, өдөрт шинээр батлагдаж байгаа тохиолдлуудын 30 орчим хувь нь хүүхдүүд байгаа гэсэн үг.Тиймээс эцэг, эхчүүд гадуур хүүхдээ аль болох дагуулж олон нийтийн газраар явахгүй байж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөх шаардлагатайг анхааруулж байна.Түүнээс гадна, хүүхдийг халдвараас хамгаалахын тулд насанд хүрэгчид бид дархлаажуулалтад өөрсдөө идэвхтэй хамрагдах хэрэгтэй" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn