Б.ДОЛЖИН

Сонгуулийн ерөнхий хорооноос зөөврийн хайрцгаар санал авч эхэлсэн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ талаар СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Өнөөдөр урьдчилсан байдлаар зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажил эхлээд явж байна. Сонгуулийн бэлтгэл ажлыг зохион байгуулахад СЕХ 22 удаа хуралдаж, 30 журмыг шинэчлэн найруулж өөрчиллөө.Энэ удаагийн сонгууль онцлог ихтэй.Тухайлбал, саналыг автоматжуулсан төхөөрөмжөөр тоолохоос гадна бэхэн тэмдэглэгээг хийж, 100 хувь гараар тоолно. Мөн цар тахлын үед халдвар авсан болон тусгаарлагдсан иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авахад онцгойлон анхаарч байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх Засгийн газрын 152 дугаар тогтоол гарсан. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос заавар өгч ажилласан. Одоогийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар улсын хэмжээнд 25619 хүнээс санал авна. Саналаа өгөх хүсэлт гаргах бүх мэдээллийг иргэдэд хүргэсэн. Улаанбаатарт нийт 457 хэсгийн хороо ажиллаж байна. 1600 орчим тээврийн хэрэгсэл, 3200 орчим сонгуулийн байгууллагын ажилтан ажиллана" гэж ярилаа.

 

Эх сурвалж:www.polit.mn