Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсын гурван хүн тутмын нэг нь COVID-19 эсрэг вакцины хоёрдугаар тунгаа хийлгэжээ. Гэвч сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдаагүй, архаг суурь өвчтэй, судасны эмгэгтэй иргэд илүүтэй өвчилж байна. 

Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга, дархлаа судлаач Л.Энхсайхан “Сүүлийн 14 хоногт хүүхдийн өвчлөл нэмэгдэн, нийт өвчтөнүүдийн 17 хувийг эзэллээ. Таван хүүхэд тутмын нэг нь өвчилж байна. Тэд вакцинд хамрагдаагүй тул илүүтэй өвчилж байна. Иймд зарим улсад 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ.Хоёр дахь тунгаа хийлгэсний дараа бидний биед хамгаалах болон санамжийн эсүүд нэмэгддэг. Эхний тунгаа хийлгэсний дараа хариу урвал нь хүчтэй илэрсэн зарим иргэн айдаст автан, вакцинаа хийлгэхгүй байна. Вакциныг эмнэлэгт хийж буй тул амь насанд аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлсэн” гэв.                                            

 

Эх сурвалж:www.polit.mn