Б.ОД

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст энэ сарын 4,5,6-нд зам тээврийн ослын шинжтэй  630 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.Зам тээврийн ослын улмаас нийслэлд 16, орон нутагт 11 хүн гэмтэж, орон нутагт тав, Налайх дүүрэгт нэг хүний амь нас хохирсон байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 127, орон нутагт 46, улсын хэмжээнд 173 зөрчлийг тус тус илрүүлжээ.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 Нийслэлд:

  • Явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-9
  • Мопед автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1
  • Унадаг дугуй автомашинд автомашинд мөргүүлж-2
  • Мотоцикл автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2
  • Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн.

Орон нутагт:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр зорчигч-2, жолооч-1
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1, жолооч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-6 тус тус гэмтсэн.

Хүний амь хохирсон осол, хэрэг:

2021 оны зургадугаар сарын 3-нд Өвөрхангай аймагт, 4-нд Дорнод, Баянхонгор аймагт, 6-нд Хэнтий аймагт  мотоцикль онхолдож дөрвөн хүн нас барсан. Мөн зургадугаар сарын 5-нд Өмнөговь аймагт, 6-нд Налайх дүүрэгт суудлын автомашин онхолдож хоёр хүн нас баржээ. Иймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байхыгТЦА-наас анхаарууллаа.

Эх сурвалж:www.polit.mn