Ч.Зотол

Соёлын яам, Хүүхдийн төв номын сан хамтран "Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан  уншсан номын сэтгэгдэл, бүтээлийн “Уран дүрслэлийн хөгжилтэй аялал” улсын уралдааныг цахимаар зохион байгууллаа.  Уралдаанд Улаанбаатар, Архангай, Хэнтий, Дорнод, Дундговь, Дархан-Уул, Баян-Өлгий аймгийн номд дуртай 100 гаруй хүүхэд багачууд оролцжээ.

“Уран дүрслэлийн хөгжилтэй аялал” улсын уралдааны шүүгчээр  хүүхдийн зохиолч О.Сундуй, утга зохиол судлаач Х.Чойдогжамц, хүүхдийн номын зураач  Б.Төрмөнх нар  ажиллаж,  шилдэг оролцогчдыг  тодруулж шагналыг нь  гардууллаа.

3-5 насны ангилалд: Уншсан ном, зохиолоос сэдэвлэн ярих

1-р байр  Т.Уранзаяа /5 настай, Баянзүрх дүүргийн “Дэгдээхий” цэцэрлэг/

2-р байр  М.Жаргалмаа /5 настай,  Архангай аймаг. Чулуут сум/  

3-р байр  Т.Маргад-Эрдэнэ /3 настай,  Нийслэлийн 77 дугаар цэцэрлэг/

Тусгай байр А. Маргад-Эрдэнэ /5 настай, Баянзүрх дүүргийн 8 дугаар цэцэрлэг /

Э. Гэгээлэн /5 настай, Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэг/

Номин-Од /4 настай, Чингэлтэй дүүргийн “Сонохон” цэцэрлэг/

Очбаяр  /3 настай,  Архангай “Ирээдүй” цэцэрлэг/

Э. Энххур /5 настай, 129 дүгээр цэцэрлэг /

6-10 насны ангилалд: Уншсан ном, зохиолоос сэдэвлэн бүтээл хийх

1-р байр А. Мишээл  /9 настай, 52 дугаар сургуулийн 3а анги/

2-р байр  Б. Дөлгөөн /7 настай, Шинэ үе сургуулийн 2 дугаар анги/

3-р байр Б. Цэцмэргэн /6 настай. Улаанбаатар сургуулийн 1 дүгээр анги/

Тусгай байр Н. Болор-Эрдэнэ /10 настай, 52 дугаар сургуулийн 4 дүгээр анги/

А. Анударь /9 настай, Өнөр цогцолбор сургуулийн 4 дүгээр анги/

Б. Өлзий-Учрал /10 настай. 102 дугаар сургууль/

Б. Жавхлантөгс /8 настай,  Дундговь аймаг. Сайнцагаан сум. “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 2б ангийн сурагч/  

Б.Цолмон /СХД. "Хөгжил" цогцолбор сургуулийн 2б ангийн сурагч /

11-17 насны ангилалд: Уншсан ном, зохиолоос сэдэвлэн эсээ бичих

1-р байр Э. Хүслэн /16 настай. Хан-Уул дүүргийн 52 дугаар сургууль/

2-р байр Б. Ашидмаа /11 настай “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль/

3-р байр Г. Хонгорж /15 настай. 102 дугаар сургуулийн 10в анги/

Тусгай байр Э. Анхзаяа /12 нас. 92 дугаар сургууль/  

Ё. Энхбилэг /16 настай,  “Дойче шуле” сургууль 10а анги/

Б. Минжин /15 настай,  24 сургууль/

Л. Аминаа /11 настай, Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль 5б анги/

Г. Тэнүүнбат /14 настай,  “Монгол билиг оюу” сургууль 8в анги /

Шагналт байранд орсон хүүхдүүд дараах шагналын эзэд боллоо. Насны ангилал тус бүрт:

Тэргүүн байр 1: Өргөмжлөл, 200.000 төгрөг, номын бэлгийн багц

Дэд байр 1: Өргөмжлөл, 150.000 төгрөг, номын бэлгийн багц

Гутгаар байр 1: Өргөмжлөл, 100.000 төгрөг, номын бэлгийн багц

Тусгай байр:  таван  хүүхдийг шалгаруулж, өргөмжлөл, 80 мянган  төгрөг, номын бэлгийн багц, нийт 24 хүүхдийг шагнаж урамшуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn