Х.ОЮУНБОЛД

Тагнуулч Жемс Бонд 007 дүрийг бүтээсэн жүжигчин Пирс Бросны талаар хэн нэгэн бодохдоо ганган хар хослол өмссөнөөр нь санаж дурсдаг. Учир нь тэрээр  хар өнгийн хослолд дуртай, үнэнч  болохоо үргэлж харуулсаар ирсэн. Гэвч түүний хүү Парис энэ ганган эрийн спорт хувцастай байгаа зургийг цахим ертөнцөд тавьжээ. Харин цахим ертөнцийн олон хэрэглэгч  нэрт жүжигчнийг харамгүй магтсан байна. Парис Броснан “Энэ сарын 16-нд 68 насныхаа төрсөн өдрийн бялууны лааг үлээсэн аавдаа инстаграмдаа төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн мэндчилгээнийхээ доор “Аав аа төрсөн өдрийн баярын мэнд хүргэе” гэж бичжээ. Харин түүний оруулсан постны доор инстаграмын бусад хэрэглэгч сэтгэгдлээ бичиж үлдээсэн байна. Тухайлбал, @lildooleyvert гэсэн хаягнаас “Би чамайг эсвэл чиний аавыг хайрладаг эсэхээ мэдэхгүй байна гэж бичжээ. Харин өөр нэг хэрэглэгч @brennien гэсэн хаягнаас “Чиний аав бол дагаж дууриах шилдэг үлгэр жишээ. Аавд чинь төрсөн өдрийн баярын өдрийн баярын мэнд хүргэе” гэж бичсэн байна. Гэхдээ спорт хувцас нь костюм хослолоос илүү тухтай ч тагнуулч 007-г хямдхан биеийн тамирийн хувцас худалдаж авахаар явсан гэж итгэхгүй байна. Түүний авсан биеийн тамирын хувцас нь алт, мөнгөн эдлэл, үнэт чулуугаар дээд зэргийн чанартай  эдлэл, нүдний шил, арьс, тавилга хийдэг “Кроум Хартс” брендийнх аж. Мөн загварыг нь реппер Дрейк гаргасан  байна.

Эх сурвалж: www.polit.mn