Б.ОД
Засгийн газрын шийдвэрээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөг олгож байгаа. Энэ мөнгийг өчигдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн.Сангийн яамны мэдээлснээр иргэдэд төрийн сангаар дамжуулан 50 мянган төгрөгийг шилжүүлэхдээ өмнө нь 300 мянган төгрөг олгож байсан цалингийн данс, е-баримт системд бүртгэлтэй дансаар нь олгож байгаа юм байна. Өчигдрийн байдлаар нийт 527 мянган иргэнд урамшуулллын мөнгийг олгожээ.
Энэ талаар Төрийн сангийн газрын дарга Н.Батхуяг“Засгийн газрын шийдвэрийн дагуу өчигдрөөс вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдэд 50 мянган төгрөгийг нь олгож эхэлсэн. Өчигдөр үдээс өмнө 109050 мянган иргэний данс руу мөнгө шилжүүлсэн. Нийт дүнгээр 527 мянган иргэн байгаа юм. Өнөө өглөөний байдлаар 36500 иргэний дансанд гүйлгээг шилжүүлсэн” гэв.Улсын хэмжээнд зорилтот бүлгийн буюу 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn