Б.ОД
Жирэмсэн эхчүүд COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэж болох эсэх талаарх судалгааны мэдээллийг АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг хүргэлээ.
Тэрбээр "Ихэнх улс орон эрсдэлээсээ илүү ашигтай гэдгийг үндэслэн, COVID-19-ийн эсрэг вакциныг заавал хийлгээрэй гэж зөвлөөгүй ч эрсдэлийг бууруулна гэх байр суурьтай байна. Нийт 94 мянган жирэмсэн эхэд коронавируст халдварын эсрэг вакцин хийж, ажигласан байна. Эдгээр эхийн 1/3 нь амаржсан. Судалгаагаар ургийн гаж хөгжил, зулбалт, дутуу төрөлт, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл нэмэгдээгүй. Гэхдээ COVID-19-ийн эсрэг вакцин нь шинээр бүтээгдсэн тул олон талаас нь судалсаар байгаа. Судлаачид эрсдэлтэй жирэмсэн эхчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөх болсон. Ихэнх удирдамжид жирэмслэхээр төлөвлөж буй хугацаанаасаа 2-3 долоо хоногийн өмнө вакцины бүрэн тундаа хамрагдсан байх нь зөв гэж зөвлөж байгаа. Харин жирэмсэн гэдгээ мэдээгүй байхдаа вакцины эхний тунгаа хийлгэсэн бол дараагийн тундаа ч мөн хамрагдах хэрэгтэй" гэв.
Эх сурвалж:www.polit.mn