Б.ДОЛЖИНЖАВ

Өмнөд Африк улсад үндэсний хүрээлэнгээр аялж заан, арслан, анааш, хирс зэрэг амьтдыг зэрлэг байгаль дээр нь харж болохоос гадна янз бүрийн араатан амьтад үзэх хувийн амьтны хүрээлэн олон байдаг юм.

Энэ талаар Өмнөд Африкийн Йоханнесбург хотод амьдарч байгаа Т.Золжаргал “Кругер үндэсний хүрээлэнгээр аялж Африкийн заан, арслан, анааш, хирс зэрэг амьтдыг зэрлэг байгаль дээр нь харж болно. Түүнчлэн төлбөртэй хууль ёсны дагуу ан агнах аялал ч байна. Дэд бүтэц сайтай тул аялал жуулчлал сайн хөгжсөн тухтай амарч зугаалах боломжтой. Хот дотроо алхах, дугуй унах, хүүхэд, нохой салхилуулах боломжтой цэцэрлэгт хүрээлэн олон байдаг. Хотоос холгүйхэн янз бүрийн араатан амьтад үзэх хувийн амьтны хүрээлэнгүүд байдаг. Мөн нуур болон голын эргийн амралтын газруудад завиар аялах, агаарын бөмбөлгөөр хөөрөх, нисдэг тэрэг, онгоцоор нисэж ойр орчинтой танилцуулах үйлчилгээ байна. Далайн эрэгт амарч болно. Баярын урт амралтын өдрүүдэд хот бараг эзгүйрнэ. Бүгд  хол ойр аялалд явна” гэж “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа  дурджээ.

Эх сурвалж:www.polit.mn