Бурхан тэнгэр биднийг хаясан юм шиг тэр үед санагдсан. Погбагийн гар бөмбөгөнд санамсаргүй  хүрч, 11 метрийн торгуулийн цохилтыг шүүгч заасан.  Рома алдалгүй гоолдож, тоглолтын харьцааг 1:1 болгож тэнцүүлсэн. Дараа нь хаалгачийн өмнүүр хөндлөн хаясан бөмбөгийг Дзеко чихэж харьцаа 2:1 болж, Рома тэргүүлж эхэлсэн. Нөхцөл байдал амаргүй тийшээ эргэсэн. Тоглолтын дүн тэр хэвээрээ өндөрлөсөн бол  хүндхэн л даалгавартай үлдэх  байлаа.
Аз болоход хоёрдугаар үед МЮ  асуудлыг бүрмөсөн шийдсэн. Хөвгүүд маань   5 гоолыг дараалан шигтгэж ,  Италийн Рома багийг 6:2-оор буулгаж чадлаа.  Маш чухал хожил.   Манчестер Юнайтед  финалд шалгарах маш том алхам хийлээ гэж  МЮ багийн дасгалжуулагч Солкжайер тоглолтыг дүгнэлээ. 

Эх сурвалж: control.mn