С.САРУУЛ

АН хоёр хуваагдаж, тус бүртээ дарга тодруулаад буй. Мөн Дээд шүүх АН-ын шинэ дарга нарын хэнийг нь ч бүртгээгүй. Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ мөн л тус тусдаа тодруулжээ.

М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшихээ зарлаад байсан. Тэгвэл тус намын дотоод сонгуульд С.Эрдэнэ 1,953.05 оноогоор тэргүүлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон байна.

О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэрээ татсанаар Н.Алтанхуяг тодорчээ.

Нэр дэвшихээ илэрхийлсэн горилогчдыг тус бүрийн дотоод сонгуулиар тодруулж, нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэх юм. Харин СЕХ хоёр АН-аас нэр дэвшигчдийн  хэнийг нь бүртгэхээ шийднэ.

Эх сурвалж: www.polit.mn