Т.САЙХАН
Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүүхдүүдийг вакцинжуулах асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Хүүхдийн вакцины судалгааг холбогдох байгууллагууд хийж байгаа. Дэлхий нийтээр хүүхдийн вакциныг турших, хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Файзер вакциныг 12-оос дээш насны хүүхдэд хийх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Мөн олон улс орон вакцины туршилтаа хийж байгаа. Манай Засгийн газар Файзер вакциныг худалдаж авахаар гэрээ хийсэн. Хэрэв хүүхдэд хийхийг зөвшөөрвөл зургадугаар сараас эхлээд хүүхэд багачуудаа вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа" гэв.
Эх сурвалж:www.polit.mn