Т.САЙХАН
Парламент өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав.
Үндсэн хуулийн цэцээс өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн. УИХ дүгнэлтийг хүлээн авснаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүссэн юм.
Тиймээс хуульд "Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэж Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж, Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгоно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй, Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа сонгогдоно" хэмээн хуулийн өөрчлөлтөд тусгасан байна.
Уг хуулийн төслийг байнгын хороогоор хэлэлцэх үед анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргажээ. Түүний гаргасан горимын саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Эх сурвалж:www.polit.mn