Т.САЙХАН

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 2 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Энэхүү хоригийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй. Үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлаад 29 жил болж байна. Энэ хугацаанд Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын шийдвэрт анх удаа Ерөнхийлөгч хориг тавилаа. Цэцийн шийдвэр эцсийнх бөгөөд УИХ хүлээж аваад л эцсийн шийдвэр болдог. Цэцийн шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан анхны тохиолдол. Цэц УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэрийг хянадаг байгууллага. Гэтэл өөрийнхөө шийдвэрийг хянадаг байгууллагын шийдвэрт хориг тавьж болох уу. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л бий" гэсэн юм. 

 

Эх сурвалж:www.polit.mn