Т.САЙХАН

 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /04.29/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дэд дарга Ц.Оюундарь "АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа маргааш эхэлнэ. Мөн сурталчилгаа буюу хоёр удаагийн халз мэтгэлцээн зохион байгуулна. Тавдугаар сарын 1-нд дотоодын сонгууль явагдана. Нийт 140 мянган гишүүн маань нэр дэвшигчээ сонгоно. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр олон нийтэд зарласан тодорхой болсон хоёр хүн бий. Бусад нэр дэвшигчдийн хувьд маргааш тодорхой болох байх. Нэр дэвшигчдийн дунд халз мэтгэлцээн зохион байгуулна" гэв. 

 

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэр дэвшигчийн энэ сарын 30-ны 09.00-15.00 цаг хүртэл бүртгэнэ. Сурталчилгааны ажил мөн цаг эхэлнэ. Харин санал хураалт тавдугаар сарын 1-нд 09.00-22.00 цаг хүртэл явагдахаар товлосон. Нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагын дагуу бүртгэнэ гэлээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn