Б.ДАМДИН-ОЧИР

"Би чамд хайртай" киног мэднэ биз дээ. Тэр кинонд "...Баяраа өөрөө л уначихсан юм билээ" гэдэг. Тийм л дээ, АН өөрөө л ийм байдалд хүрсэн. Хоёр хуваагдаж, хэрэлдэж тунирхаж гүйлдээд намаа өөрсдөө л ийм байдалд хүргэсэн. Тэдэнд эвлэлдэх тэврэлдэх хугацаа зөндөө байв. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэж л байсан. Тэгж тэгж өөрсдөө л Дээд шүүхэд хандсан. Шүүх тохирох шийдвэрийг гаргажээ. "Дотоод хэрүүл" гэж үзсэн байна. Гэтэл Х.Баттулгын АН-ын дарга О.Цогтгэрэл "АН-ын даргыг бүртгүүлэх хоёр талын хүсэлтийг Дээд шүүх буцаажээ. Энэ шийдвэрийн үр дагавраар манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдал үүслээ. Төрийн сонгуульд оролцож чадах эсэх маань өрсөлдөгч, эрх баригч хүчнээс хамаарах болтлоо хүндэрлээ. Иймд АН-ын намхан, жижигхэн энэ үндсэн байран дээрээ, гал голомтондоо Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн амжилттай оролцох талаар зөвлөлдөх уулзалтад Майнбаярын Тулгат тэргүүтэй нөхдөө урьж бна. 2021 дөрөвдүгээр сарын 28 буюу лхагва гаригийн 12.00 цагт. Яг энэ үед бид “Хувийн эрх ашгаасаа илүү нийтийн эрх ашгаа бодож чадах”, Монгол хүний саруул ухааныг гаргах цаг боллоо, эрхэм журмын нөхөд өө. (Урилгыг албан бичгээр явуулах болно)" гэж нийтийн сүлжээнд бичжээ. Дахин хэлэхэд АН-ынхан өөрсдөө л намаа ийм байдалд хүргэсэн. Үүнд нь шүүх буруугүй билээ.

Эх сурвалж: www.polit.mn