Б.ДАМДИН-ОЧИР

Монголын улс төрийн хоёр түм намыг нэг АН хоёр хуваагдсан. Явж явж араас нь өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр гарч ирсэн. Ц.Элбэгдорж нь М.Тулгатыг, Х.Баттулга нь О.Цогтгэрэлийг АН-ын даргаар тодруулсан. Ингээд Дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан юм. Дээл шүүх өнөөдөр /2021.4.27/ бүх шүүгчийн хуралдаанаараа эл асуудлыг хэлэлцэв. Тэгээд АН-ын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзжээ. Улс төрийн намын тухай хуулийн 13.9-т "...Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй. Энэхүү маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэнэ" гэж заасан. Тэгэхээр үүнийг дотооддоо эв зүйгээ олж шийдэх ёстой гэсэн үг. Нөгөөтэйгүүр Дээд шүүхийн энэ шийдвэр чухам л голыг нь олжээ. Учир нь Дээд шүүх хоёр АН-ыг "сиамын ихэр" шүү гэдгийг тогтоож өгсөн байна. Сиамын ихрийн нэгийг авч болдоггүй. Тэгвэл хоёулаа байхгүй болно. Түүн лүгээ Дээд шүүхийн шийдвэрийг хуулиа барьж, АН-ыг боджээ гээд дүгнэхэд хэтийдэхгүй. Ингэхээр Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр бие биедээ ихэрхэж гэдийлгүй уулзаж учраад хэл амаа ололцох шаардлага үүсч байна. Эс тэгвээс энэ хоёр эрхэм АН-ыг сонгуульд оролцуулаагүй гэсэн "ял"-д намынхаа нөхдийн өмнө унаж мэдэхээр боллоо.

Эх сурвалж: www.polit.mn