Бидний хайрт хань, дотнын аав, халамжит өвөө, хүний их эмч, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, “Рашааны” хэмээх Балжиннямын Намбар хүнд өвчний улмаас таалал төгссөнтэй холбогдуулан бидэнд гүн эмгэнэл илэрхийлсэн, талийгаачийн хийж бүтээснийг өндрөөр үнэлсэн, талийгаачийг хүндэтгэлтэйгээр хөдөөлүүлэх ажлыг зохион байгуулахад оролцсон, буяны ажилд зориулан хандив өргөсөн, сэтгэл санааны болон бусад дэмжлэг туслалцаа үзүүлсэн бүх хүн, албан тушаалтан, байгууллага, тухайлбал төр, засгийн өндөрлөгүүд, албан ёсны комиссын гишүүд, МАН, МАХН, АН болон бусад намын удирдлага болон жирийн гишүүд, Гандантэгчинлин хийд, Манба дацан, Бэтүб хийд, Сажа Бандидын хийд, Эрдэнэхамбын хийд, Дашчойлин хийд, бусад лам хуврагууд, Эрүүл мэндийн яам, МҮЭ-ийн Холбоо, Архангай аймаг, тус аймгийн Чулуут сум болон Хэнтий аймаг, тус аймгийн Дадал сумын удирдлага болон иргэд, “Оргил”, “Хужирт” рашаан сувиллын газруудын удирдлага болон хамт олон, Улаанбаатар хотод суугаа гадаадын зарим орны дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд, “Улаанбаатар Буян” компанийн удирдлага болон ажилтан, ажилчид, талийгаачтай хамт ажиллаж байсан хүмүүс, Б.Намбарын ханьтай хамтран ажиллаж байсан хүмүүс, үр хүүхэдтэй нь хамтран ажиллаж байгаа хүмүүс зэрэг бүгдэд нь талийгаачийн гэр бүлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна.
Хань Раднаагийн Бүдханд,
том хүү Намбарын Энхбаяр,
том ач Энхбаярын Батшугар нар
болон гэр бүлийн бүх гишүүд, төрөл төрөгсөд
2021 оны 04 сарын 24-ний өдөр Улаанбаатар хот