Ц.МЯГМАРБАЯР

 

Цаг үеийн хүнд үед хоёр их наядын хөтөлбөрийг харьцангуй хурдтай хэрэгжүүлэх нь  100 гаруй мянган ажлын байрыг алдах магадлалаас сэргийлж эдийн засаг эргэн сэргэх суурь нөхцлийг хадгалах  давуу талыг бий болгох гэсэн хүлээлт өндөр байна. Зээл хэрэгжиж эхэлснээс хойш сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа. Гэвч тус зорилтот бүлэгтээ төдийлэн сайн хүрэхгүй байгааг шүүмжлэл дагуулж байна. Гэхдээ үр дүн I, II улирлын гүйцэтгэлээр тодорхой харагдана.

Өнгөрөгч сарын 22-ны байдлаар нийт 7356 иргэн, аж ахуй нэгжийн жижиг дунд бизнес эрхлэгч энэ зээлд хамрагдаж 525.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин үүнээс 22 аж ахуйн нэгж мөн ийм тооны иргэн барьцаа хөрөнгийн эх үүсвэрт хамрагдаж үүнд тус бүр  2.5 тэрбум төгрөг  зарцуулсан байна. Энэ нь  тус сангийн 20 хоногийн хугацаанд хийсэн ажил. Ингэхээр нэг хоногт 1-2, долоо хоногт 5-6 зээлдэгч, аж ахуйн нэгжид барьцаа хөрөнгийн батлан даалт үзүүлсэн болж байна. Өөрөөр хэлбэл, нийт 48 хүсэлт ирснээс дөрвийг нь боломжгүй гэж буцаажээ. Энэ нь  6.2 тэрбум төгрөг болж байна хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн.

 Дээрх хугацаанд  тус зээлд хамрагдах гэсэн  12049 иргэн хүсэлтээ банкинд ирүүлснээс 7882 хүсэлтээс татгалзжээ. Эдгээр хүсэгчид барьцаа хөрөнгийн дутагдалтай гэдгээр зээл авах боломжгүй болсон гэдгийг Сангийн дэд сайд онцолж байсан. Нэг иргэн, аж ахуй нэгжид 50-500 сая төгрөг хүртэл зээл олгоно. Үүний 30-60 хувьд батлан даалт олгох ёстой. Эх үүсвэр дутагдалтай юу гэвэл үгүй, одоогоор 30 гаруй тэрбум төгрөг энэ санд байгаа. Яагаад энэ сангаас батлан даалт авч болохгүй байгааг хэд хэдэн эх сурвалжаас тодруулсан юм.

Нэгдүгээрт, Зээлийн батлан даалтын сан иргэн, аж ахуйн нэгжээс хүсэлт хүлээж авдаггүй. Зөвхөн банкнаас ирүүлсэн саналын дагуу судалж батлан даалт гаргах гаргахгүй эсэхээ шийдвэрлэдэг байна. Тиймээс дээр хэлснээр долоо хоногт 5-6 -хан зээлдэгчид олгож байгаа аж. Банкнаас судлуулах хүсэлт ирээгүй бол бусад цагт нь энэ сангийнхан сул сууж байх жишээтэй. Гэтэл банкин дээр эдийн засагч нар нь ачааллаа даахгүй  судлуулах материалаа бүрдүүлэх гээд цаг их авдаг талаар тус зээлийг Засгийн газрын шийдвэр гарснаас хойш хөөцөлдөөд бараагүй хэмээн  мах боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгч Н.Нямдорж ярьж байна. Эднийх 500 сая төгрөгийн зээл авахаар батлан даалтын сангаас 300 сая төгрөгийг хүссэн боловч түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас зээлээ аваад түрээсэндээ өгчих юм байна гээд хасагдсан аж.

Мөн бизнес эрхлэгч н.Янжмаа  жилийн 150 сая төгрөгийн орлоготой ч барьцаа хөрөнгийн дутагдалтай гээд мөн батлан даалтад орж чадаагүй аж. Учир нь өөрт нь барьцаанд нь  нэг орон сууц, хашаа байшин байсан ч нэмж ах дүүгийнхээ үл хөдлөх хөрөнгөөс барьцаал гэсэн шаардлага тавьжээ.  Тэгвэл энэ хүнд батлан даалтын сан яг хэрэгтэй санагдана. Энэ мэтээр олон бизнес эрхлэгч байгааг дурьдая.

Зээлийн батлан даалтын сангийн тавигдаж буй таван  шаардлагад олон иргэн, аж ахуйн нэгж нийцдэг ч банк нь өмнөөс нь судалдаг нь тус сангаас батлан даалт авах боломжтой зээлдэгч нар хохирч байна гэж хэлж болохоор. Яагаад Зээлийн батлан даалтын сан, банк хоёр талаасаа судлах зэргээр ажлаа шуурхайлж болохгүй гэж. Нөгөөтэйгүүр, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг” хэлнэ гээд тодоройлсон тохиолдолд  бичил, жижиг, дунд гэж ангилсан хэсгийнхэн буюу зорилтот бүлгэд зарцуулагдах зээл ийнхүү эзэндээ очихгүй байгаа шалтгаан байна. Түүнчлэн гутал үйлдвэрлэгч иргэн П.Өнөр хэлэхдээ “Ажлын байрыг дэмжих гэдэг үгээр банкныханд аман дээрээ алгадуулчихаад байгаа юм. Учир нь ажлын байрыг хадгалах гэсэн үгэн дээр  дэмжих бас нэмэгдүүлэх гэсэн бол ЖДҮ чин бидэнд олдож магадгүй л зээл байсан байна билээ. Дэмжих гэдэг үг байхгүйгээс  хадгалах гэдэг үгэн дээр нээнтэглүүлчихсэн . ЖДҮ  эрхлэгч бид болохоор ажлын байраа нэмэгдүүлэе, тоног төхөөрөмж авая , илүү олон бүтээгдэхүүн үйлдвэрлэе, чанар загвар төрлөө сайжруулая,  гадаад зах зээлд гаргая, илүү олон хүний амь амьдарлыг авч явая гээд учраа хэлдэг . Гэтэл энэ заалтууд нь гурван хувийн хүүтэй зээлийн  нөхцөлд нь нэг нь ч таардаггүй ээ” хэмээн ярьсан юм.

Энэ сарын 20-нд Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэг мэдээлэл хийхдээ Өнгөрсөн  долоо хоногт 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгогджээ. Үүний 490 бизнес эрхлэгч иргэн, 125 аж ахуйн нэгж хэмээн мэдээлсэн хэдий ч Зээлийн батлан даалтын сангаас үүний  хэдэн аж ахуй нэгж, иргэн  барьцаа хөрөнгийн хөнгөлөлт эдэлсэн нь тодорхойгүй  долоо хоногийн хугацаанд нийт зээл авсан зээлдэгчдийн тоог мэдээлээд сууж таарахгүй байх.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.22 ПҮРЭВ № 81 (6558)