Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /04.21/ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдөр халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах юм байна.

Мөн “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондоны Олон улсын арбитрын шүүхэд  Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлэлцэх ажээ.

Үүнээс гадна

  • Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ 
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явц
  • Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх жагсаалтад багтжээ.

Эх сурвалж:www.polit.mn