Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МАН-ыг тараах асуудлаар захирамж гаргаж, Дээд шүүхэд хүргүүлж буйгаа  мэдэгдсэн.  Улмаар мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-т ажилласан байдаг.  Ерөнхийлөгчийг ЗХЖШ-т ажилласан тухай манай сайт цаг тухайд нь мэдээлсэн ч Ерөнхийлөгчийн  хэвлэлийн албанаас нь мэдээллийг няцааж байв.  Тэгвэл өнөөдөр ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг мэдээллийг баталлаа.  Тэрээр "Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл хийснийхээ дараа манай ЗХЖШ-т ажилласан нь үнэн. Гэхдээ энэ нь ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй.  Зэвсэг хүчний анги нэгтгэлүүдийн талаар болон түүхт 100 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажилтай танилцсан" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn