Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хороо хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.  Цэц өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан. Тодруулбал, Цэц өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.  Улмаар уг асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганаар хэлэлцэж эцэслэнэ шийдэх юм. 

Эх сурвалж:www.polit.mn