Т.САЙХАН

 Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /04.20/ өглөөний 10.00 цагт эхэллээ.  Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өмнө нь болон одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж хүн дахин нэр дэвшихгүй гэсэн заалт оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэсэн юм.  Хэрэв парламент цэцийн дүгнэлтийг хүлээж авбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулна.  Цаашлаад өмнө нь Ерөнхийлөгч байсан болон одоогийн Ерөнхийлөгч нар нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхээ эдэлсэн учраас дахин нэр дэвших эрхгүй болно. Улмаар энэ зохицуулалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа тов тодорхой тусгаад явах юм.

Харин УИХ цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй бол Цэц их суудлын хуралдаан зарлаж асуудлыг эцэслэнэ. 

Эх сурвалж:www.polit.mn