Т.САЙХАН

Шадар сайд С.Амарсайхан хөл хорионы хугацаанд явган хүний хөл хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авахыг мэдэгдлээ. Тэрбээр өнөө өглөө УОК-ын дэргэдэх Шуурхай штабт ажиллах үеэрээ ийнхүү мэдэгдсэн юм. Түүний хэлснээр эхний ээлжинд хүүхдийн тоглоомын талбай болон олон хүн цугладаг байршлуудыг хаах юм байна. УОК-ын Шуурхай штабын өгсөн мэдээллээр автомашинтай холбоотой зөрчлүүд цэгцэрсэн байна. Цаашид явган хүний хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах арга хэмжээг шат дараатай авах юм. Мөн PCR шинжилгээг нарийвчлан зохион байгуулахаар болжээ. Тус штабын дарга, хурандаа Ц.Ганзориг хэлэхдээ “PCR шинжилгээний зохион байгуулалтыг цэгцэнд нь оруулна. Ялангуяа аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид шинжилгээ өгөх асуудлыг нарийн зохион байгуулна” гэлээ.

Хөл хорионы хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал гомдлыг цаг алдалгүй шийдвэрлэсэн болохыг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

Эх сурвалж:www.polit.mn