Т.САЙХАН

 Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүж байгаагаа  мэдэгдсэн. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн хариу мэдэгдэл гаргалаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр дараах байр суурийг илэрхийлэв.  Тэрбээр "Ерөнхийлөгч нийт ард түмний эв нэгдлийг хангах үүрэгтэй. Төрийн тэргүүн улс төрийн намаас татгалздаг. Ингэснээр ард түмний эв нэгдлийг хангахын тулд аль нэг улс төрийн намын талд орохгүй байхыг хааж өгдөг. Хэрэв аль нэг намын талд орвол энэхүү үнэт зүйлээ тээх боломжгүй болно. Тийм учраас улсаасаа давсан эрх ашгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид олгоогүй юм. Захирамж бүхий хүсэлтийг Улсын дээд шүүхэд гаргах эрх Ерөнхийлөгчид байхгүй. Шүүхийн тухай хуулиар Шүүхийн байгууллагын бие даасан байдалд төрийн тэргүүн ч халдах эрхгүй гэдгийг маш тодорхой зааж өгсөн. Үндсэн хуулийнхаа хүрээнд төрийн тэргүүн маань үлгэрлэж байгаасай гэдгийг сануулъя" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn