Т.САЙХАН

 Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүргүүж байгаагаа  мэдэгдсэн. Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, үүссэн нөхцөл байдлыг хэлэлцэн хариу мэдэгдэл гаргалаа.  Энэ үеэр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр "Ерөнхийлөгч Үндсэн хуулиа маш ноцтой зөрчсөн үйлдлийг гаргалаа.  Үүний цаана нийгэмд тогтворгүй байдлыг бий болгох, ард иргэдийг өдөөн турхирах, Үндэсний эв нэгдлийг хагалах санаархал явж байна. МАН улс төрийн ууган хүчний хувьд асуудалд нухацтай хандаж, ард иргэдийн язгуур эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын талд зогсоно. Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штабт очсон мэдээлэл байна. Энэ бол сэтгэл сэртхийлгэм мэдээлэл мөн. Тиймээс МАН-аас нийт ард иргэд, төрийн байгууллагууд, улс төрийн намуудад үндэсний язгуур эрх ашиг, тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын талд зогсохыг уриалж байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn