Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /04.19/ 14.00 цагт мэдэгдэл хийсэн.  Тэрбээр МАН-ыг татан буулгах зарлиг гаргаж, улмаар Дээд шүүхэд хандаж буйгаа мэдэгдсэн юм.  Улс төрийн намыг татан буулгах бүрэн эрх Төрийн тэргүүнд байхгүй ч тэрбээр хуулийн хүрээнд Дээд шүүхэд хандах нь зүйтэй гэж үзжээ.   Одоо намыг татан буулгах Ерөнхийлөгчийн хүсэлтийг  Дээд шүүх хэлэлцэх учиртай. 

Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдэл хийснийхээ дараа ЗХЖШ-т ажилласан нь анхаарал татаж байна.  Тэрбээр ЗХЖШ-ын удирдлагуудтай нэг цаг орчим уулзалт хийсэн мэдээлэл байна.  Ерөнхийлөгчийн хувьд Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажилладаг билээ. 

Эх сурвалж:www.polit.mn