Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Т.Доржханд, ХҮН-ын хуулийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нар Үндсэн хуулиар одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших боломжгүй гэж үзэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан билээ.

Уг асуудалтай холбоотойгоор ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан өнгөрөгч баасан гарагт болж, дүгнэлтээ гаргасан. 

ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Нэргүй "Цэц шийдвэрээ УИХ-д илгээлээ. ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлүүлж, олон нийтийн хүртээл болгохоор шилжүүллээ. Дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжиллаа" хэмээн мэдээлжээ. 

Эх сурвалж:www.polit.mn