Б.ОЧИР
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр одоогийн Ерөнхийлөгчтэй холбоотой асуудал хөндөгдсөн. Тэр асуудлыг нэг тийш болгож шийдвэрлэх Цэцийн дунд суудлын хурал өнөөдөр /2021-4-16/ товлогдсон. Өглөө 8:30 цагт хуралдахаар товлосон ч Цэцийн нэг гишүүн Ц.Нанзаддорж нь ирсэнгүй. Цэц түүнийг хүлээжээ. Арга буюу уг асуудлыг хэлэлцэх бүрэлдэхүүнийг өөрчлөхөөр болсон байна. Дашрамд хэлэхэд, Ц.Нанзаддорж Цэцээ бойкотлосон анхны Цэцийн гишүүн болж байгаа аж. Цэцийн түүхэнд ийм явдал болж байсангүй. Мөн Ц.Нанзаддоржийн "бойкот захиалагч" хэн бэ гэдэг нь тодорхой болж буй юм байна.
Эх сурвалж: www.polit.mn