Б.ТӨГС

 

БНХАУ-ын хяналтын байгууллагууд онлайн дэлгүүрийн хамгийн том сүлжээ болох “Алибаба” компанийг монополийн эсрэг хууль болон бусад холбогдох зохицуулалтыг зөрчсөн гэсэн шалтгаанаар 18.2 тэрбум юань буюу 2.8 тэрбум ам.доллараар хоёр хоногийн өмнө торгосон юм. Тэгвэл өчигдөр тус компанийн хувьцаа сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр өсөлтийг нэг өдөрт үзүүлжээ. Торгуулийн мэдээлэл гарснаас хойш огцом өсөлтүүд ажиглагдаж эхэлсэн бөгөөд нэг өдрийн дотор 9.27 хувиар хувьцаа нь өссөн байна. Энэ талаар компанийн удирдлагууд хэлэхдээ хяналтын байгууллагаас тавьсан торгуулийг асуудал үүсгэлгүй төлсөн тул дахин хяналт шалгалт ирэхгүй, үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болсон эерэг хүлээлттэй байсан тул ийм өсөлт үзүүлсэн байх магадлалтайг онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.14 ЛХАГВА № 75 (6552)