Т.САЙХАН

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв. Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.  

"Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан. Үргэлжүүлэн цахим хуудастаа дэлгэрэнгүй мэдээлж байна.  

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Эдийн засгийн байнгын хорооны даргаар улиран ажиллаж байна. Хуульч, эдийн засагч мэргэжилтэй. 1996-2015 онд “Оргил” худалдааны төвийн ерөнхий захирал, 2004-2012 онд Баянгол дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллаж байгаад 2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Анхны бизнесээ оюутан ахуйдаа эхлүүлсэн Ж.Ганбаатар ажил, амьдралын гараагаа өөрийн компаниасаа эхлүүлсэн. 27 настайдаа Одоогийн “Оргил” худалдааны төвөө жижигхэн дэлгүүрээс эхлүүлж зургаан ажилчинтайгаар анх нээж байсан тухайгаа тэрбээр ярьдаг.  

Ж.Ганбаатар УИХ-аар хэлэлцэж байгаа асуудал бүртэй тэр бүр зууралдаад байдаггүй ч бизнес эрхлэгчид, татвартай холбоотой асуудалд дуугүй өнгөрнө гэж үгүй. Ийм асуудалд танхимын гишүүдтэйгээ ам мурийх нь ч бий. 

 

Эх сурвалж:www.polit.mn