Т.САЙХАН

 

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв. Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.  

"Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан. Үргэлжүүлэн цахим хуудастаа дэлгэрэнгүй мэдээлж байна.  

Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт. Тэрбээр өмнөх парламентын бүхэн эрхийн хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороог даргалж байв. 2016-2020 оны парламентын гол өөрчлөлтийн нэг болох Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад энэ байнгын хороо голлох үүргийг гүйцэтгэв. Харин энэ удаа Хууль зүйн байнгын хороог даргалснаар Шүүхийн хуулийн шинэчлэлийн асуудалд анхаарч ажиллаж байгаа юм. Энэхүү шинэчлэл ямар болох нь түүнээс шалтгаалж байна. С.Бямбацогт нь 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2006 онд "Нью Прогресс" ХХК-ийн захирал, 2006-2008 онд"Нью Прогресс" группын ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад 2008 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болсон байдаг. Түүнээс хойш гурав дахь удаагаа парламентын гишүүнээр сонгогдоод байна. Мөн 2016-2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байжээ.

 

Эх сурвалж:www.polit.mn