Т.САЙХАН

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв.  Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.  

"Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан.  Үргэлжүүлэн цахим хуудастаа хүргэж байна. 

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэнг томилоод байна. 

Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан тэрбээр өмнөх парламентад Төсвийн байнгын хороог даргалж байв. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компанийн захирал, 1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-н захирал, 1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ийн захирлаар ажиллаж байв.  Улмаар 2006-2008 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга хийж байгаад 2008 оны УИХ-ын сонгуулиар анх парламентын гишүүнээр сонгогдож байв.  Түүнээс хойш 2012, 2016, 2020 гээд тасралтгүй УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Эх сурвалж:www.polit.mn