Т.САЙХАН

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв.  Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.   

"Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан.  Үргэлжүүлэн цахим хуудастаа  дэлгэрэнгүй мэдээлж байна. 

Нийгмийн бодлогын  байнгын хорооны дарга  М.Оюунчимэг ажиллаж байгаа.  Тэрбээр УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон.   Мөн байнгын хорооны даргаар хоёр дахь удаагаа томилогдон ажиллаж байна.  Өмнөх парламентын бүрэн эрхийн хугацаанд Өргөдлийн байнгын хороог даргалж байв.  Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу хийгдсэн шинэ бүтцийн хүрээнд тус байнгын хороо татан буугдсан билээ.  Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй. 2013 оноос улс төрийн гараагаа эхэлж, МАН-ын нарийн бичгийн дарга, 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Байнгын хорооны нэг дарга байгаа нь  М.Оюунчимэг юм. 

Эх сурвалж:www.polit.mn