Т.САЙХАН

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд хаврын анхны чуулганаа эхлүүлээд байна. Энэ удаагийн парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу эмхлэн байгуулагдсанаараа онцлог байв.  Бүтцийн хувьд 11 байнгын хороотой.  

"Зууны мэдээ" сонин УИХ-ын 11 байнгын хорооны дарга нарыг танилцуулсан.  Үргэлжүүлэн www.polit.mn цахим хуудастаа нэг нэгээр нь  танилцуулж байна.   

Инновац, цахим бодлогын байнгын хорооны анхны даргаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажиллаж байна. Тус байнгын хороог өмнөх парламентын үед шинээр байгуулж байв.  Н.Учрал гишүүний хувьд 2020 оны сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс улиран сонгогдоод байна. Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй.  2010 онд Их Британийн Глоустершер их сургууль болон Лимкоквин их сургуулийн Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр хамгаалсан.  2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт түүхийн ухааны доктор болжээ. 2012-2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны улс төрийн хэлтсийн дарга, 2015 онд Шадар сайдын ажлын албанд  зөвлөх,  2016 онд МАН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан билээ. 

Эх сурвалж:www.polit.mn