Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудалд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. АН-ынхан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг дэмжиж байгаа бол эрх баригчид хүлээж авах боломжгүй хэмээж байгаа юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Ерөнхийлөгчийн хоригийг бүрэн дэмжиж байна. УИХ хууль дээдлэх зарчмаа уландаа гишгэж, олонхийн эрх ашигт нийцүүлэн шийдвэр гаргаж байгаад гүнээ харамсаж байна. Шүүх эрх мэдэл, Үндсэн хуулийн цэцэд олонхиороо халдаж байна. Хууль дээдлэх асуудал хэн нэгний улс төрийн шийдвэр биш хууль байх ёстой. Энэ зарчмыг МАН алдагдуулж байна. Олонхиороо түрий барьж зарим гишүүн Ерөнхийлөгчийн хориг тавих эрхэд халдсан үг хэлж байгаа нь ёс зүйгүй байна. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт инээж байна. Үндсэн хуулийг гажуудуулсан хэмээн уйлах өдөр ирэх вий " гэлээ. УИХ-ын чуулган үргэлжилж байна.
Эх сурвалж:www.polit.mn